7-р сарын инфографик танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 08 сар 10. 13 цаг 58 минут
7-р сарын инфографик танилцуулга гарлаа
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2017 оны 7-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 08 сар 10. 13 цаг 56 минут
Хүн ам: 2017 оны 7-р сарын байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 669 хүүхэд, нас барсан 205 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 0.6 хувиар, нас баралт 6.3 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэн 739 болсны 362 эмэгтэй байна. Ажил хайгч иргэдийн магистр, доктор боловсролтой 0.3 хувийг, 15.2 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 3.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 3.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 66.4 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.2 хувийг суурь боловсролтой, 0.8 хувийг боловсролгүй иргэд, бага боловсролтой иргэд 1.2 хувийг эзэлж байна. Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2016 оны жилийн эцсийн танилцуулга

Нийтэлсэн: 2017 он 07 сар 27. 10 цаг 58 минут
I.1 Хүн амын тоо Хүн амын тоо Улсын хэмжээнд 3063568 болж 5790 хүн буюу 0.1 хувиар өссөн бол хангайн бүсэд 585749 хүн болж 8497 буюу 1.4 хувиар өссөн байна. Булган аймгийн хүн ам 2016 онд 61149 болж 2015 оноос 1135 хүн буюу 1.8 хувиар өссөн байна. I.2 Хүйсийн харьцаа: Монгол улсын хүн амын хүйсийн харьцаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү байгаа бол манай аймагт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү байна. Нийт хүн амын 31077 буюу 50.8 хувь нь эрэгтэйчүүд, 30072 буюу 49.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хүн амын хүйсийн харьцаа (100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо) 2015 онд 103.4, 2016 онд 103.3 болсон байна. I.3 Хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь: Булган аймгийн сумдын хүн амын жилийн дундаж өсөлтийн дүр төрх 2005-2010 онд Бугат (-0.1), Рашаант (-0.9), Хишиг-Өндөр (-0.1) буурч байсан бол 2011-2016 онд Сэлэнгэ сумын хүн ам (-0.2) хувиар буурч, бусад сумдын хүн ам (0.1-4.4) хувиар өссөн байна. 2011-2016 онд хүн амын дундаж өсөлтийн хувь хамгийн өндөр Орхон сум (4.4), Бугат сум (3.9) Дашинчилэн сум (3.7) байна.
Дэлгэрэнгүй

6-р сарын инфографик танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 07 сар 09. 19 цаг 50 минут
6-р сарын инфографик танилцуулга гарлаа
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2017 оны 6-р сарын "Нийгэм, эдийн засгийн танилцуулга" гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 09. 19 цаг 47 минут
Хүн ам: 2017 оны эхний хагас жилийн байдлаар иргэний бүртгэлд шинээр төрсөн 578 хүүхэд, нас барсан 162 хүний бүртгэлийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ төрсөн хүүхэд 5 хувиар, нас баралт 24 хувиар тус тус буурчээ. Эх сурвалж: ОӨУБГазрын Иргэний бүртгэлийн мэдээ Хөдөлмөр эрхлэлт: Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 373 болсны 200 эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 5.6 хувийг бакалаврын болон дипломын боловсролтой, 1.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 77.5 хувийг бүрэн дунд боловсролтой, 9.0 хувийг суурь боловсролтой, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа бөгөөд бага боловсролтой иргэд бүртгэгдээгүй байна.Эх сурвалж: Булган аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2016 оны "Аж үйлдвэр, барилга, тээвэр, холбоон"-ы салбарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 15. 11 цаг 30 минут
Аж үйлдвэр: 2016 онд аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт оны үнээр 5711.5 сая төгрөг болж өмнөх оноос 35.1 хувиар буурсан байна. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 4.7 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 63.9 хувийг боловсруулах аж үйлдвэр, 31.4 хувийг дулаан уус, ус үйлдвэрлэлт эзэлж байна. 2016 онд аймгийн уул уурхайн салбарын үйлдвэрлэлт 269.7 сая төгрөг болж өмнөх оноос 3.6 дахин буурсан нь хамгийн өндөр бууралттай байна. Аж үйлдвэрийн салбар нь 2016 онд 7786.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оноос 40.2 хувиар буурсан байна. Нийт борлуулалтын 3.5 хувийг уул уурхайн салбарт, 51.3 хувийг боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 45.2 хувийг дулааны салбарт хийсэн байна.
Дэлгэрэнгүй

Булган аймгийн 2016 оны "Хөдөлмөр эрхлэлтийн танилцуулга" гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 13. 11 цаг 37 минут
Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн талаар бодлогын шинжтэй олон баримт бичиг, хууль эрхийн актууд хэрэгжиж байна. Тухайлбал, 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2001 онд батлагдаж, 2007 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2002 онд батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө (2005-2008) зэрэг баримт бичгүүд байна. Монгол Улсын Засгийн газраас иргэдийг өөрийн мэргэжил, ур чадварын дагуу хүссэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн зах зээлийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдан дэмжлэг авах, өөрсдийн боломж, чадавхыг хөгжүүлэх замаар амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

5-р сарын инфографик танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 09. 15 цаг 35 минут
5-р сарын инфографик танилцуулга гарлаа
Дэлгэрэнгүй

 

       Програм хангамж
  ХАӨМСанд хийгдэж буй ажил
  Мэдээ тайлангийн маягт
  Динамик судалгаа
  Заавар аргачлал
  Хууль эрх зүй
  ААНБ улсын тооллого

 

      

2017.08.16-ний байдлаар, төг
    Алтан тариа I гурил кг 1500
    Цагаан будаа кг 2500
    Элсэн чихэр кг 2500
    Задгай сүү л 1000
    Хонины мах кг 7500
    Үхрийн мах кг 7500
    Ямааны мах кг 6000
    Бензин А-80  л 1500
    Бензин А-92  л 1650
    Дизель түлш  л 1750
    Цагаан ноолуур кг 40000
    Бор ноолуур кг 40000

7 хоногийн үнийн мэдээний динамик